Wednesday, November 10, 2010
"Цаг" : Цагны үүсэл гарлын тухай
Цаг анх хаана үүссэн талаар эрдэмтэд санал нэгтэй байдагүйч 700 гаруй жилийн тэртээ 14-р зууны дундуур анхны цагийг хэрэглэж ирсэн гэдэгтэй маргадаггүй.
Цаг гэдэг үг нь Латин хэлний "Клокка" буюу "Хонх" гэсэн үгнээс гаралтай ажээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар хүн төрөлхтөн анх 5500 жилийн тэртээ нарны цагийг ашигласан. Энэ нь нарны тусгалаар хэд болж байгааг мэдэх боловч цагийг нарийн хэлэх боломжгүй төдийгүй нарны гэрлээс хамаардаг байсан тул харанхуй болоход цаг мэдэх ямар ч бололцоогүй байв. Манай эрний өмнөх 1400 оны үед эртний Египетчүүд усан цагийг зохион бүтээсэн. Энэ нь нэг нь нөгөөгөөсөө том хоёр чингэлэгийг усаар дүүргэж, том савнаас жижиг сав руу хооронд нь холбосон хоолойгоор ус юүлэгдэх замаар усны түвшинг харуулж байсан саван дээрх тоогоор цагийг мэдэж байв. Грекчүүд усан цагийг олон жилийн туршид хэрэглээний явцад нэлээд сайжруулжээ. Усан цаг нь наран цагийг бодвол өдөр шөнийн аль ч үед цагийг хэлэх боломжтой төдийгүй илүү нарийвчлалтай байлаа.
Улмаар Грекчүүд сар хэмээх 30 хэсэгт хуваажээ. Тэдний жил нь 12*30=360 хоногтой байдаг. Харин Египетчүүд, Вавилончууд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэлх (Наран ургахаас жаргах) хугацааг цаг хэмээх 12 хэсэгт хуваав. 12 хуваасан учир нь олон оронд 12 бол нэг жил дэх сарны тойргийн тоо учир их онцгой тоо байв.
Улмаар цагийг 60 минут, 1 минутаа 60 секундэд хуваав. 60 хуваадаг нь 4000 жилийн өмнө үүссэн 60 тоон дээр суурилсан сумерын системтэй холбоотой.
Tuesday, November 9, 2010
Цаг:Николас Ж.Хайекийн Оросын GQ сэтгүүлд өгсөн ярилцлага
Цаг:
- Ноён Хайек би таныг сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж эсвэл ямар нэг зүйлд зориулж цагаа өдөрт хэд хэдэн удаа сольж зүүдэг гэж сонссон. Яг одоо ямар цаг зүүсэн байна вэ?
- Юуны өмнө би танай сэтгүүлд хүндэтгэлээ илэрхийлье. Энэ бол миний амьдралдаа өгч байгаа 38.000 дахь ярилцлага. Энэ тоо намайг Европт хамгийн алдартай хүн болохыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Иймээс би Swatch группын цаг үйлдвэрлэдэг 18 фирмийн цагнуудыг сурталчилахдаа өөрийн нэр хүндийг ашигладаг. Ер нь өдөрт 2 юм уу 3 цаг зүүж заншсан. Өнөөдөр л гэхэд Swatch-ийн хамгийн анхны цагийг зүүсэн. Нэг музей намайг 18 мянган доллараар зараач гэж шаналгадаг юм. Яах юм бэ? Миний дансанд хэдэн доллар дахиад нэмэгдэнэ, харин энэ цаг бол ганц шүү дээ.
- Та урьд нь өөр фирмийн цаг зүүж байсан уу?
- Хэзээ ч үгүй. Харин та надад ямар нэгэн цаг санал болгож чадах уу?
- Та миний сонголтыг шоглох байх л даа?
- Тийм ээ. Хамаг учир нь бид Швейцарийн бараг бүх цагны үйлдвэрийг эд ангиар хангадагт байгаа юм. Бид Breitling-ийн бүх механизмыг хангадаг, Rolex-ийн бүх хаах тохиргооны зангилаанууд болон спиралийг хийдэг, мөн Patek Philippe, Officine Panerai ч манайхаас бүх механизмаа авдаг.
- Та бол цагны үйлдвэрлэл дэхь Наполеон бөгөөд Swatch-оор та цагны үйлдвэрлэлд “Францын хувьсгал”-ыг бий болгосон. Өмнө нь цаг бол зөвхөн хувийн тэмдэг байж, өвлүүлдэг байсан. Харин Swatch бол бүх нийтийн сонголтын эрх гэж хэлж болмоор. Та юу гэж бодож байна?
- Мөн харьцуулав аа. Наполеон Ватерлоод ялагдсан. Харин би хэнд ч ялагдаагүй шүү. Тэгэхээр Македонский дээр зогссон нь дээр байх. Харин үзэл бодлын хувьд, хэдийгээр Форбс сэтгүүл намайг дэлхийн хамгийн баян 150 хүний тоонд оруулсан ч би энгийн ардаараа үлдэх хүн. Харин улс төрийн хувьд бол би өдөөн хатгагч. Хэрэв төр засаг, улс төрийн намууд тэнэг зүйл хийвэл би тэднийг шүүмжилдэг. Канцлер Хельмут Колийн зөвлөх байхдаа ичиж зоволгүйгээр түүний алдааг хэлж өгдөг байсан.
- Коль, Ширак нар таныг сонсдог байсан уу?
- Сонсоно. Тэд ухаантай хүмүүс. Тэд намайг мэргэжилтэн биш, харин философич гэж хүлээн авдаг байсан. Би америк маягийн үйлдвэрийн эзэн биш, философич үйлдвэрийн эзэн. Илжгийг Зальцбургийн хөгжмийн сургуульд явуулаад ч Моцарт болохгүй. Хэн ч намайг энэ тал дээр ятгаж чадахгүй.
- Цагны үйлдвэрлэлд тэгээд олон илжигнүүд байна уу?
- Өнөөдөр Америк ч, Европ ч, үйлдвэрлэлийн бүх салбарууд нь инерцээрээ явж байна. Ямар ч шинэ соргог зүйл бодож олохгүй, сэтэхгүй, зүгээр л бизнес коллежуудад цээжилсэн томьёоллоо л удирдлага болгож байна. Дээр үеийн сургуулийн эзэд бол жинхэнэ зураачид, уран бүтээлчид байсан. Харин одоо тэд компанийхаа толгойд Харвард төгссөн нэг илжиг тавьчихаад, өөрсдөө ард нь навчин тамхиа татаад сууж байна. Утгагүй, муухай, хэрэггүй зүйлс үйлд¬вэрлэж дэлхийг хог новшоор дүүргээд л.
- Энэ Харвардын тэмээнүүд таныг юу гэж ярьдагийг та мэдэх үү?
- Тэд амжилтыг хүндэлдэг хүмүүс учир сайнаар ярьдаг. Миний баянд биш, эрх чөлөөтэйд минь тэд атаархдаг.
- Та өөрийгөө философич бизнесмэн гэлээ. Ямар сургуулийг нь төлөөлдөг вэ?
- Хэрэв надад гүн ухааны ямар зохиол нөлөөлсөн бэ гэвэл би Редьярд Киплингийн “Хэрвээ” гэдэг шүлгийг нэрлэх байсан.
- Францын зохиолч Мишель Уэльбек одоогийн барууны соёл иргэншилд ноёлж байгаа реклам сурталчилгаа хүнийг аз жаргалгүй болгож байна гэж үздэг. Реклам нь хүний дур хүслийг татах ямар нэг дүр төрхийг бий болгож, хүн энэ зүйлийг авсанаар компьютерээр хэвлэсэн, лакадсан шиг төгс төгөлдөр болчих юм шиг санаа төрүүлдэг. Реклам нь хөгшрөлт, үхлийг хүртэл үгүй болгож байх шиг?
- Би таны тэр Уэльбектэй санал нэг байна. Реклам амьдралд маш их эмгэнэлт зүйлсийг авчирч байна. Гэхдээ бид хэнийг ч хуураагүй. Swatch-ийн реклам бол ардчилсан. Brequet зэрэг маш үнэтэй цагны рекламанд бид сайхан төрхтэй модель тоглуулдаггүй. Зүгээр л бараагаа гаргаж харуулдаг. Omega цагандаа нэр хүндтэй хүмүүсийг оролцуулдаг. Үүнд ч гэсэн ямар ч хуурмаг зүйл үгүй. Бид тэднийг нүцгэлддэггүй, бид өөрсдийн гэсэн түүхтэй, онцгой зан чанартай хүмүүсийг сонгохоос биш зүгээр нэг амттай харагдах МАХАН МЭДРЭМЖИЙГ сонгодоггүй.
- Сүүлийн 2 жилийн үйл явдлууд (9-р сарын 11, Ирак дахь дайн…) худалдан авагчдын сэтгэл зүйд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг үү? Баян тансаг байдал үзүүлэхийг нийгмийн дээд давхарга ч буруушааж, даруухан аж төрөх үе болж байгаа юм биш үү?
- Би одоогийн ЕХ-ны Ерөнхийлөгч ноён Де Лорын үгийг санаж байна. Тэрээр Францын засгийн газарт сайд байхдаа намайг яаж Япончуудыг ялсан тухайд лекц уншихыг хүссэн юм. Тэрээр миний жишээгээр мөнгө гуйсан олон компаний төлөөлөгчдөөс өөрийгөө хамгаалсан. Тэрээр “Дараагийн дайн өрнө дорнын хооронд биш, харин умард өрнөдийн хооронд болно, өөрөөр хэлбэл баян ядуучуудын хооронд” гэж хэлсэн юм. 9-р сарын 11-нийг энэ дайны эхлэл гэж ойлгож болно. Энэ дайны шалтгаан нь шашин болон улстөр гэдэгт би итгэдэггүй. Энэ бол ердөө л телевиз, интернэт зэрэг мэдээллийн технологийн өндөр хөгжлийн уршиг. Зүгээр л, умардынхан хойд зүгийнхний хэрхэн сайхан амьдарч буйг мэдсэн юм. Гай гамшгийн төвийг зохиож олоод, түүнийгээ Ирак гэж бөмбөгдсөнөөр хямралыг шийдэхгүй. Энэхүү ялгааг арилгахыг, 3-р ертөнцийг 1-р ертөнцтэй ойртуулахыг л хичээх хэрэгтэй. Өөрөөр энэхүү умард өрнөдийн дайнаас зугатаж чадахгүй. Сайн бодох юм ирээдүйн дэлхийн засгийн газар швейцарчуудаас бүрдвэл сайнсан. Бид энд, швейцарт, хүн шиг амьдарч сурсан улс шүү дээ.
Николас Ж.Хайек Swatch цагийг зохион бүтээснээрээ Швейцарийн бууж өгөхөд бэлдэж байсан Японтой хийх “цагны дайн”-д ялсан юм.

Цаг: Swatch цагны тухайд
Swatch бол өдөөн хатгалга, шинэ санаачлага, мөнхийн зугаа гэж Swatch-ийнхний бусдаас ялгарах гол онцлог, үзэл баримтлал нь юм. Тэд дэлхий дээрхи хамгийн нимгэн цагийг үйлдвэрлэсэнээрээ гайхагддаг. Swatch Group нь дэлхийн хамгийн нимгэн цаг Swatch skin-ийг зохион бүтээж түүнийг залуусын сэтгэл, хөгжил цэнгэл, амьдралын сайн сайхны бэлэг тэмдэг болгосоор 20 гаруй жил болжээ. Swatch –ийг бичил электроникийн салбарт ажилладаг дэлхийн номер нэг цаг үйлдвэрлэгч гэдэгтээ хэн ч маргахгүй бизээ.
Өдгөө хүн төрлөхтний ганган тансаг хэрэглээний бас нэгэн чухал зүйлийг бий болгосон, агуу суут хүнийг үүнд дурсахгүй байхын аргагүй юм. Энэ хүн бол Николас Жи Хэйек. Тэрээр 1928 онд төрсөн ба Swatch Group-ийн үндэслэгчдийн нэг захирлын зөвлөлийн тэргүүн, гүйцэтгэх захирал юм. Түүний бизнесийн зах зээлд, болон цагны ертөнцөд явуулсан бодлого нь зөвхөн Швейцарийн цагны үйлдвэрлэлийн хөгжилд нөлөөлөөд зогсохгүй дэлхийд Swatch Group-ийг хамгийн хүчирхэг болоход нөлөөлжээ. Тиймдээ ч өнөөг хүртэл Swatch нь мянга мянган залуусыг байлдан дагуулж тэдний чамин тансаг гоёлын нэг болсоор ирсэн. Үүний нэгэн жишээ бол Swatch Bijoux бижо. Swatch Bijoux-г 316L сорьцын гангаар хийдэг учир хэзээ ч өнгөө алддаггүй.
Алдаpт Swarowski-ын болор шигтгээгээр чимэглэж өгснөөр илүү цаг үеэ олсон ганган болж өгсөн юм. Иймээс Swatch Bijoux-г дэлхийн залуус өвөрмөц гоёлоо болгосоор ирсэн. Swatch-ийнхэн дан ганц чамин тансаг гадаад үзэмжинд анхаараад зогсохгүй дотоод гоо сайхныг ч бас бүтээгдэхүүн болгондоо шигтгэж өгсөн.

Monday, November 8, 2010
Цаг: Seiko брэндийн танилцуулга
1881 онд Японы иргэн Кинтаро Хаттори анх тус компаний үндэс суурийг тавьжээ.
Энэ цагаас хойш өнөөг хүртэл дэлхийн хүн бүрийн зиндааг тодорхойлогч брэнд цаг болж чадсан юм.
2000 оноос "Наран их дэлгүүр" нь тус брэндийн албан ёсны төлөөлөгчөөр амжилттай ажиллан өөрийн компаний 20 жилтэй золгож байгаа билээ.
Subscribe to:
Posts (Atom)