Wednesday, November 10, 2010
"Цаг" : Цагны үүсэл гарлын тухай
Цаг анх хаана үүссэн талаар эрдэмтэд санал нэгтэй байдагүйч 700 гаруй жилийн тэртээ 14-р зууны дундуур анхны цагийг хэрэглэж ирсэн гэдэгтэй маргадаггүй.
Цаг гэдэг үг нь Латин хэлний "Клокка" буюу "Хонх" гэсэн үгнээс гаралтай ажээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар хүн төрөлхтөн анх 5500 жилийн тэртээ нарны цагийг ашигласан. Энэ нь нарны тусгалаар хэд болж байгааг мэдэх боловч цагийг нарийн хэлэх боломжгүй төдийгүй нарны гэрлээс хамаардаг байсан тул харанхуй болоход цаг мэдэх ямар ч бололцоогүй байв. Манай эрний өмнөх 1400 оны үед эртний Египетчүүд усан цагийг зохион бүтээсэн. Энэ нь нэг нь нөгөөгөөсөө том хоёр чингэлэгийг усаар дүүргэж, том савнаас жижиг сав руу хооронд нь холбосон хоолойгоор ус юүлэгдэх замаар усны түвшинг харуулж байсан саван дээрх тоогоор цагийг мэдэж байв. Грекчүүд усан цагийг олон жилийн туршид хэрэглээний явцад нэлээд сайжруулжээ. Усан цаг нь наран цагийг бодвол өдөр шөнийн аль ч үед цагийг хэлэх боломжтой төдийгүй илүү нарийвчлалтай байлаа.
Улмаар Грекчүүд сар хэмээх 30 хэсэгт хуваажээ. Тэдний жил нь 12*30=360 хоногтой байдаг. Харин Египетчүүд, Вавилончууд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэлх (Наран ургахаас жаргах) хугацааг цаг хэмээх 12 хэсэгт хуваав. 12 хуваасан учир нь олон оронд 12 бол нэг жил дэх сарны тойргийн тоо учир их онцгой тоо байв.
Улмаар цагийг 60 минут, 1 минутаа 60 секундэд хуваав. 60 хуваадаг нь 4000 жилийн өмнө үүссэн 60 тоон дээр суурилсан сумерын системтэй холбоотой.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment