http://nyamkatsag.forumotions.net/t2----#2


Wednesday, December 22, 2010

Шинэ үйлчилгээ

Та бүхэндээ манай блогийн зүгээс таны алтнаас ч үнэтэй цагийг хэмнүүлэх үүднээс е-худалдааг санал болгож байна. Та хүссэн үедээ, хүссэн газраасаа манай блогоос өөрт таалагдсан цагийг сонгож бидэнд хандахад л хангалттай. Бид таны хүссэн газар, цаг алдалгүй хүргэж өгөх болно.

Хамгийн гол нь та Мобикомын Mostmoney үйлчилгээнд бүртгэлтэй утсаар төлбөрөө хийх хэрэгтэй.

Бид таны итгэлийг үргэлж хүндлэх болно.


Бидэнтэй холбогдох

Е-mail: suljeesuljee@yahoo.com

Гар утас: 99230097

Mostmoney үйлчилгээний талаарх дэлгэрэнгүйн доорх URL-аас аваарай.


http://www.mostmoney.mn/index.php?lang=mn&pid=39

Японы алдарт Seiko брэндийн 2010 оны сүүлийн 5 загварыг танд санал болгож байна. Та сонголтоо хийж захиалгаа өгнө үү.

1. Multi-hand Automatic

Cal.6R21 Өдөр гарагийг зүүгээр заадаг

Цэнэг хэмжигч

Цагт 28.800 удаа цохилдог

Цэнэгтэй байх хугацаа: 45 цаг

29 чулуу, 208 эд ангиас бүрдсэн

Диаметр 27.4мм Зузаан: 6.0 м

Оосор нь Суран

Диаметр нь 25мм

Үнэ: 378,000 төгрөг


2. Spring Drive Chronograph

Cal.5R86 Секундометр 24 заалт

Цэнэгтэй байх хугацаа: 72 цаг

50 чулуу, 416 эд ангиас бүрдсэн

Диаметр 30мм Зузаан: 7.6 мм

300 ш үйлдвэрлэгдсэн




Үнэ: 315,000 төгрөг


3. Spring Drive GMT

GMTCal.5R66

24 цагийн заалт

цэнэгтэй байх хугацаа: 72 цаг

30 чулуу, 296 эд ангиас бүрдсэн

Диаметр 30мм Зузаан: 5.8 мм




Үнэ: 299500 төгрөг

4.Double Retrograde Automatic


Cal.6R24

Өдөр гарагийг зүүгээр заадаг

Цэнэг хэмжигч Цагт 28.800 удаа цохилдог

Цэнэгтэй байх хугацаа: 45 цаг

31 чулуу, 224 эд ангиас бүрдсэн

Диаметр 27.4мм Зузаан: 6.0 мм



5. Kinetic1

Cal.5M62 Гарын хөдөлгөөнөөр цэнэглэгддэг

Цэнэгтэй байх хугацаа: 6 сар

Цэнэгийн үзүүлэлтийг товч дарж заадаг





Үнэ: 415000 төгрөг

Tuesday, December 14, 2010

Цаг хож!


Цаг хугацаа таныг хүлээхгүй… гэвч та түүнийг хожиж чадна.

1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.

2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгзхийн хагас гэдгийг бүү март.

3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

4. Төлөвлөгөө хийх, ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.

Цаг ашиглах зөвлөгөө

Минутаар хэмжигдэх зорилтууд
Зорилгодоо хүрэх нууцын нэг нь хором хугацааг нэмэх юм. Нэг өдөрт 1440 минут таны мэдэлд байдаг. Хүн бүрт хоногийн 24 цаг бий. Ер нь нэг өдөр гэдэг үнэтэй хоромоос бүтсэн цаг хугацааны банк юм. Хэдий хэмжээ хязгаартай боловч ашиглах сонголт хязгааргүй. 24 цагийн дотор юу эс болох вэ? Бид үүний 8 цаг буюу1440 минутын 480 минутыг унтаж өнгөрүүлдэг. Тиймээс танд зөвхөн үлдсэн хугацаа нь л үлдэж байна. Амьдрал дээр та үүний зөвхөн хагасыг нь ашиглаж чаддаг.Энэхүү байдлаас гарах арга байхгүй мэт санагдаж байгаа биз. Өөрийн хийхийг хүссэн зүйлдээ бага цаг зарцуулах нь таны дараагийн алхамд чөдөр болох болно. Зорилгодоо хүрэх хангалттай цаг байхгүй ч гэсэн сэтгэлийн дарамтаас салахын тулд энэхүү илүү цагийг олж авах хэрэгтэй. Ингэхийн тулд хором бүрийг ихэсгэ. Өдөр бүр өөртөө гаргах 60 буюу түүнээс дээш минут нь та бусадтай амьдралаа хуваалцаж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа илүү сэтгэл хангалуун өнгөрүүлж, мэргэжлээ дээшлүүлж, бүх чадвараа ашиглах боломжтой болно.Өдөрт 60 минут гаргах нь 10 жилийн дотор дээд сургуулийн диплом олж авахад хангалттай хугацаа юм.

Цаг хожих 10 арга

1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажилаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй.
2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
3. Цаг үргэлж алхам алхамаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойон амьдралдаа хэрэгжүүл.
4. Төлөвлөгөө, хийх ажилаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол.Таны хийх зүйл өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.
5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.
6. Анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, анхаарлаа хандуулахад тань саад болдог найздаа анхааруулж, үгэнд орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.
7. Өнөөдөр би яавал илүү хурдан зорилгодоо хүрэх вэ? Үүнийг 10 удаа өөрөөсөө асуу.
8. Нэг дор хэд хэдэн зүйл амжуулдаг хүнийг дуурайх гэж оролсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж түүнийгээ дуусга.
9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдлах хэрэггүй.
10. Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж нозоорохоос зайлсхийж чадна.

Биологийн цаг

Хүний биологийн цаг

Хүний биологийн  цагШөнийн 01 цаг. Ихэнх хүмүүс 3-4 цаг унтаж амарсан байна. Яг энэ үед нойр сэргэж өвдөлтийг хурцаар мэдрэх боломжтой.

Шөнийн 02 цаг. Элэгнээс бусад бүх эрхтэн аажуухан, хэмнэлттэй ажиллана. Харин элэг л хүнд зайлшгүй хэрэгтэй тэр бодисыг ялгаруулж байдаг. Юуны өмнө хорт бодисуудыг зайлуулж "их цэвэрлэгээ” хийнэ. Харин энэ үед унтаагүй байвал кофе, цай ялангуяа спиртын төрлийн ундаа уух хэрэггүй. Харин аяга ус, сүү уувал бүр сайн.

Шөнийн 03 цаг. Бүх бие амарч бүрэн суларсан байна. Энэ үед цусны цохилт, амьсгал хамгийн удаан байна.

Шөнийн 04 цаг. Даралт бага хэвээр, харин тархинд цус ихээр нэмэгдэнэ. Энэ цагт хүмүүс голчлон нас бардаг. Бие эрхтэн хамгийн "удаан” ажиллаж харин сонсгол хурцдан өчүүхэн дуу чимээнд ч сэрнэ.

Өглөөний 05 цаг. Бөөр тайван юу ч ялгаруулахгүй. Харин энэ үед боссон хүн маш түргэн хугацаанд сэргэнэ.

Өглөөний 06 цаг. Даралт нэмэгдэж зүрхний цохилт түргэсэн судаснуудад цус булгилж эхлэнэ. Унтахыг хүсэвч бие махбодь өөрөө сэргэнэ.

Өглөөний 07 цаг. Хүний биеийн эсэргүүцэл сайжран өөрийгөө хамгаалах хамгийн өндөр үе. Хэн элдэв хорт нян, бактертэй тэмцэхийг хүснэ, тэр амжилт олно.

Өглөөний 08 цаг. Бие амарч, бие махбодийг хорт бодисоос элэг бүрмөсөн ангижруулсан байна. Энэ үед архи яасан ч ууж болохгүй. Элгэнд асар их ачаалал очих болно.

Өглөөний 09 цаг. Сэтгэл зүйн идэвх өндөржиж, өлсөх мэдрэмж буурна. Зүрх дээд хэмжээгээр ажиллана.

Өглөөний 10 цаг. Идэвх улам өндөржинө. Уулыг ч эргүүлмээр санагдана. Ийм байдал үдийн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ үеийг дэмий өнгөрөөх хайран.

Өдрийн 11 цаг. Зүрх урьдын адил сэтгэхүйн идэвхтэй зохицон нэгэн хэмээр ажиллана. Ядрахаа мэдрэхгүй. Их ачаалал ч мэдрэхгүй.

Өдрийн 12 цаг. Бүх хүчээ дайчлах цаг. Их хоол идэх хэрэггүй. Харин нэг цагаар хойшлуулсан нь дээр.

Өдрийн 1 цаг. Элэг амарч харин судсанд бага зэргээр хор орж ирнэ. Өдрийн идэвхийн анхны үе өнгөрч ядарч эхлэнэ. Амралт шаардагдана.

Өдрийн 2 цаг. Эрчим хүч унана. Энэ нь 24 цагийн доторхи хамгийн доод хоёр дахь цаг.

3 цаг. Ахин сайжирч эхлэнэ. Мэдрэхүйн эрхтэн түүний дотор үнэрлэх амтлах эрхтэний мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Яг энэ цагт хооллодог олон хүмүүс бий.

4 цаг. Цусан дахь чихрийн түвшин ихэснэ. Гэхдээ энэ нь ямар нэг өвчин биш. Эрчим хүч суларч эхлэнэ.

5 цаг. Ажиллах чадвар өндөр хэвээр. Ялангуяа тамирчид хоёр дахин их эрчимтэй хичээллэж байдаг.

Оройн 6 цаг. Өвдөлтийг мэдрэх нь дахин багасгаж эхэлнэ. Улам их хөдлөх хүсэлгүй болно. Сэтгэл зүйн сэргэлэн байдал аажмаар буурна.

Оройн 7 цаг. Цусны даралт ихсэн сэтгэл зүйн тэнцвэр "нойлд” хүрнэ. Хүмүүс их нервтэй болж дэмий юмнаас болж маргахад бэлэн болно. Харшилтай хүмүүст муу цаг. Толгой өвдөж эхэлнэ.

Оройн 8 цаг. Хүмүүсийн жин дээд цэгтээ хүрэх боловч гаднах нөлөөнд үйлчлэх эсрэг үйлчлэл асар хурдан болно. Жолооч нар сэтгэл хангалуун, бие хөнгөн, энэ үед аваар осол бараг гардаггүй.

Оройн 9 цаг. Сэтгэл санаа ердийн. Оюутнууд юм цээжлэх, жүжигчид дүр бүтээхэд хялбар байдаг. Оюун хурцдана. Өдөр чадаагүй олон зүйлээ тогтоож авах чадвартай үе.

Оройн 10 цаг. Цус цагаан цогцсоор дүүрнэ. 1 см куб цусанд 5-8 мянга байдаг бол энэ үед 120 мянгад хүрнэ. Биеийн халуун буурна.

Шөнийн 11 цаг. Бие махбодь амрахад бэлтгэж эс эдийг сэргээх ажлууд явагдаж эхэлнэ.

Шөнийн 12 цаг. Хоногийн сүүлчийн цаг. Хэрэв бид 11 цагт унтахаар хэвтсэн бол цаг болжээ. Зөвхөн махбодь төдийгүй тархи ч гэсэн өөрт хэрэггүй зүйлсээ зайлуулан "дүнгээ” гаргана. Өдөр өнгөрчээ.

Цагтай холбоотой яруу найраг


Цаг хугацаа гэж байдаггүй яг тийм
Цав цагаан үүлэн дээгүүр яг тийм
Хаврын сэтгэл шиг хөнгөн яг тийм
Хайрын жигүүрээр дүүлэхсэн яг тийм
********************************
Сайхан бүсгүйг харахаараа шүүрс алдан атаархдагаа
Санаа алдан өнгөрөхдөө хор шар буцалдагаа
Дутах юмгүй дээ би гэж өөрийгөө өмөөрөн өмөлзөхийн цагт
Дуу аялан, сэтгэл тайтгарч хөл хөнгөрөн гунхдагаа
********************************
Цагтаа чамд дурлаж явлаа худлаа гэхгүй ээ
Цаг наргүй мөрөөдөж явлаа үнэнээ хэлеэ
Үүр шөнөөр зүүдэлж явлаа худлаа гэхгүй ээ
Үнэндээ би удаан шаналсаан үнэнээ хэлеэ
Гарыг чинь бариад зугаалж явлаа зүүдэндээ
Ганцхан чамайг л хардаж явлаа зүрхэндээ
Өөр бүсгүйд алдаж явлаа зүүдэндээ
Өглөө нь босоод шаналж явлаа зүрхэндээ
Халхын эрчүүд хажуугаар өнгөрөвч
Хараа булаах нь чи л байлаа
Хайраа илчлэн залуус олон ч
Хайрлах хүсэл минь чинийх л байлаа
Он цаг эргэж юмс хуучирахад
Оргилсон сэтгэлийн гал буурсаар
Өөр нэгэнтэй сэтгэл холбон
Өөрийг чинь сэтгэлдээ булжээ
Өнөөдөр таарлаа чамтай эхлээд таньсангүй ээ би
Өөнтөгч харцаар шинжлээ нэг л танил төрх
Хайртай л байснаа бүүр түүрхэн санаад байнаа
Хайрлах сэтгэл гэдэг цаг хугацааных л юм байна шүүдээ
**************************
Намар цаг дөхөөд навчис гуниглан сэрчигнэнэ
Анхны цас хүлээн би тэднийг үл анзаарна.
Навчис шарлахаар гүн гуниг хөврүүлнэ
Надад цас бодогдож хөгжүүхэн бодол хээлнэ.
Хэн хэнээ ойлгохгүй навчис бид хоёр нөхөрлөнө
Хэн хэнийг нь тоолгүй цаг хугацаа урсана.
*****************************
Мөнх биш дээ энэ амьдрал туучаад л өнгөрөх цаг хугацаа
Мөрөөдөл дунд сүлэлдэх энгийн нэгэн бор амьдрал
Минийх гэсэн бүгдээ өөрөөсөө ч харамлах эгэл зан

Цагтай холбоотой онч мэргэн үгс



  • Цаг бол алт
  • Амьдарч байхдаа үхлийг хүсэх нь үхэх цаг болоход амьдралын тухай шаналдаг шиг хулчгар явдал болой.
  • цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (к.маркс)
  • хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
  • амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
  • Цаг хугацаатай биш
    Өөрөө өөртэйгээ уралд
  • "Бизнест хамгийн чухал нь өөрийн цагийг үргэлж үр бүтээлтэй ашиглах явдал" гэж Ли Якокка хэлжээ
  • Амжилтанд хүрэх хүн цаг үргэлж зорилгоо эрж, түүнийхээ төлөө мятралгүй урагшилдаг. ДеМилле
  • Эрдэм чадлыг хичээн эс сурваас хэрэглэх цаг дор гэмшмүй
    Эрүүл биеэ хичээн эс сувилбаас өвдсөн цаг дор гэмшмүй
    В. Инжинаш
  • Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.
  • Оюуны хүч үнэнийг танин мэдлээ гээд хэзээ ч саарч зогсдоггүй харин ч цаг ямагт урагш ахиж танигдаж мэдэгдээгүй шинэ үнэний зүг жолоо залдаг. БруноШопенхуар

Friday, December 3, 2010

Цагны түүх


1495 он- Леонардо Давинчи цагны доторх төмөр утсыг схемчлэн зурав.
1500 он- Германы Петер Хэнлайн анхны халаасны цагийг бүтээв.
1704 он- Петер болон Жаков Дебофр, Николас Фачо нар рубин чулууг цагны хөдөлгөөнд сурилуулав.
1831 он- Тиффанигийн анхны дэлгүүр үүд хаалгаа нээв.
1844 он- Адолф Никол эхлэн, зогсдог, дахин эргүүлдэг хронографийг, Антуан Ле Брант анхны дэлгүүрээ нээжээ.
1848 он- Омега компаний үдэслэгч Лью Брант анхны дэлгүүрээ нээв.
1853 он- Тессот компани цагны бүстэй цагийг:
1858 он- Heuer
1865 он- Zenith
1881 он- Movado
1918 он- Citizen
1924 он-Seiko зэрэг нэртэй цагууд бий болов.

Наран цагаас Усан цаг... Усан цагаас Алмазан цаг


Цаг анх хаана үүссэн талаар эрдэмтэд санал нэгтэй байдагүйч 700 гаруй жилийн тэртээ 14-р зууны дундуур анхны цагийг хэрэглэж ирсэн гэдэгтэй маргадаггүй.
Цаг гэдэг үг нь Латин хэлний "Клокка" буюу "Хонх" гэсэн үгнээс гаралтай ажээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар хүн төрөлхтөн анх 5500 жилийн тэртээ нарны цагийг ашигласан. Энэ нь нарны тусгалаар хэд болж байгааг мэдэх боловч цагийг нарийн хэлэх боломжгүй төдийгүй нарны гэрлээс хамаардаг байсан тул харанхуй болоход цаг мэдэх ямар ч бололцоогүй байв. Манай эрний өмнөх 1400 оны үед эртний Египетчүүд усан цагийг зохион бүтээсэн. Энэ нь нэг нь нөгөөгөөсөө том хоёр чингэлэгийг усаар дүүргэж, том савнаас жижиг сав руу хооронд нь холбосон хоолойгоор ус юүлэгдэх замаар усны түвшинг харуулж байсан саван дээрх тоогоор цагийг мэдэж байв. Грекчүүд усан цагийг олон жилийн туршид хэрэглээний явцад нэлээд сайжруулжээ. Усан цаг нь наран цагийг бодвол өдөр шөнийн аль ч үед цагийг хэлэх боломжтой төдийгүй илүү нарийвчлалтай байлаа.
Улмаар Грекчүүд сар хэмээх 30 хэсэгт хуваажээ. Тэдний жил нь 12*30=360 хоногтой байдаг. Харин Египетчүүд, Вавилончууд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэлх (Наран ургахаас жаргах) хугацааг цаг хэмээх 12 хэсэгт хуваав. 12 хуваасан учир нь олон оронд 12 бол нэг жил дэх сарны тойргийн тоо учир их онцгой тоо байв.
Улмаар цагийг 60 минут, 1 минутаа 60 секундэд хуваав. 60 хуваадаг нь 4000 жилийн өмнө үүссэн 60 тоон дээр суурилсан сумерын системтэй холбоотой.