http://nyamkatsag.forumotions.net/t2----#2


Tuesday, December 14, 2010

Цагтай холбоотой яруу найраг


Цаг хугацаа гэж байдаггүй яг тийм
Цав цагаан үүлэн дээгүүр яг тийм
Хаврын сэтгэл шиг хөнгөн яг тийм
Хайрын жигүүрээр дүүлэхсэн яг тийм
********************************
Сайхан бүсгүйг харахаараа шүүрс алдан атаархдагаа
Санаа алдан өнгөрөхдөө хор шар буцалдагаа
Дутах юмгүй дээ би гэж өөрийгөө өмөөрөн өмөлзөхийн цагт
Дуу аялан, сэтгэл тайтгарч хөл хөнгөрөн гунхдагаа
********************************
Цагтаа чамд дурлаж явлаа худлаа гэхгүй ээ
Цаг наргүй мөрөөдөж явлаа үнэнээ хэлеэ
Үүр шөнөөр зүүдэлж явлаа худлаа гэхгүй ээ
Үнэндээ би удаан шаналсаан үнэнээ хэлеэ
Гарыг чинь бариад зугаалж явлаа зүүдэндээ
Ганцхан чамайг л хардаж явлаа зүрхэндээ
Өөр бүсгүйд алдаж явлаа зүүдэндээ
Өглөө нь босоод шаналж явлаа зүрхэндээ
Халхын эрчүүд хажуугаар өнгөрөвч
Хараа булаах нь чи л байлаа
Хайраа илчлэн залуус олон ч
Хайрлах хүсэл минь чинийх л байлаа
Он цаг эргэж юмс хуучирахад
Оргилсон сэтгэлийн гал буурсаар
Өөр нэгэнтэй сэтгэл холбон
Өөрийг чинь сэтгэлдээ булжээ
Өнөөдөр таарлаа чамтай эхлээд таньсангүй ээ би
Өөнтөгч харцаар шинжлээ нэг л танил төрх
Хайртай л байснаа бүүр түүрхэн санаад байнаа
Хайрлах сэтгэл гэдэг цаг хугацааных л юм байна шүүдээ
**************************
Намар цаг дөхөөд навчис гуниглан сэрчигнэнэ
Анхны цас хүлээн би тэднийг үл анзаарна.
Навчис шарлахаар гүн гуниг хөврүүлнэ
Надад цас бодогдож хөгжүүхэн бодол хээлнэ.
Хэн хэнээ ойлгохгүй навчис бид хоёр нөхөрлөнө
Хэн хэнийг нь тоолгүй цаг хугацаа урсана.
*****************************
Мөнх биш дээ энэ амьдрал туучаад л өнгөрөх цаг хугацаа
Мөрөөдөл дунд сүлэлдэх энгийн нэгэн бор амьдрал
Минийх гэсэн бүгдээ өөрөөсөө ч харамлах эгэл зан

No comments:

Post a Comment