Минутаар хэмжигдэх зорилтууд
Зорилгодоо хүрэх нууцын нэг нь хором хугацааг нэмэх юм. Нэг өдөрт 1440 минут таны мэдэлд байдаг. Хүн бүрт хоногийн 24 цаг бий. Ер нь нэг өдөр гэдэг үнэтэй хоромоос бүтсэн цаг хугацааны банк юм. Хэдий хэмжээ хязгаартай боловч ашиглах сонголт хязгааргүй. 24 цагийн дотор юу эс болох вэ? Бид үүний 8 цаг буюу1440 минутын 480 минутыг унтаж өнгөрүүлдэг. Тиймээс танд зөвхөн үлдсэн хугацаа нь л үлдэж байна. Амьдрал дээр та үүний зөвхөн хагасыг нь ашиглаж чаддаг.Энэхүү байдлаас гарах арга байхгүй мэт санагдаж байгаа биз. Өөрийн хийхийг хүссэн зүйлдээ бага цаг зарцуулах нь таны дараагийн алхамд чөдөр болох болно. Зорилгодоо хүрэх хангалттай цаг байхгүй ч гэсэн сэтгэлийн дарамтаас салахын тулд энэхүү илүү цагийг олж авах хэрэгтэй. Ингэхийн тулд хором бүрийг ихэсгэ. Өдөр бүр өөртөө гаргах 60 буюу түүнээс дээш минут нь та бусадтай амьдралаа хуваалцаж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа илүү сэтгэл хангалуун өнгөрүүлж, мэргэжлээ дээшлүүлж, бүх чадвараа ашиглах боломжтой болно.Өдөрт 60 минут гаргах нь 10 жилийн дотор дээд сургуулийн диплом олж авахад хангалттай хугацаа юм.
Цаг хожих 10 арга
1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажилаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй.
2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
3. Цаг үргэлж алхам алхамаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойон амьдралдаа хэрэгжүүл.
4. Төлөвлөгөө, хийх ажилаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол.Таны хийх зүйл өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.
5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.
6. Анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, анхаарлаа хандуулахад тань саад болдог найздаа анхааруулж, үгэнд орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.
7. Өнөөдөр би яавал илүү хурдан зорилгодоо хүрэх вэ? Үүнийг 10 удаа өөрөөсөө асуу.
8. Нэг дор хэд хэдэн зүйл амжуулдаг хүнийг дуурайх гэж оролсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж түүнийгээ дуусга.
9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдлах хэрэггүй.
10. Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж нозоорохоос зайлсхийж чадна.
No comments:
Post a Comment